Legal Counsel
Legal
Ulaanbaatar, Mongolia
“АНД Системс” ХХК (“Компани”) болон түүний толгой, охин, хараат компани (хамтад нь “Группийн оролцогч компани”)-уудын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг:
- Компани болон Группийн оролцогч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
- Компани болон Группийн оролцогч компаниас байгуулах гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах;
- Компани болон Группийн оролцогч компанийн засаглал, комплаeнсыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт бичиг боловсруулах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх;
- Компани болон Группийн оролцогч компанийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх;
- Компани болон Группийн оролцогч компаниас гарах баримт бичиг, албан бичгийн төсөл боловсруулах, боловсруулсан төслийг хянах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх;
- Компани болон Группийн оролцогч компанийг аливаа гуравдагч этгээд, төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн өмнө төлөөлөх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
- Компанийн шууд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх бусад ажлуудыг хийж гүйцэтгэх.
Тавигдах Шалгуур:
- Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан туршлагатай;
- Хууль зүйн дүгнэлт хийх, баримт бичиг боловсруулах чадвартай;
- Монгол хэл, бичгийн өндөр чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай;
- Компьютерын хэрэглээний программ ашиглах чадвартай;
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.